Wednesday, March 14, 2012

Dialogs компонентууд

Windows -н бүрэлдэхүүнд төрөлт диалогийн цонх, файл сонгох цонх, шрифт сонгох цонх, принтер тохируулах цонх ... г.м ордог.Delphi-д тэдгээр цонхыг обьектын ангид програмистууд энгийн аргаар зохиох ба ашиглахаар өгч гүйцэтгэдэг. Стандарт диалогийн цонхноос ажиллагаа 3 шатаар биелэгддэг.

Wednesday, February 15, 2012

Бодлого № 1


1. Form -ийг дээрх байдлаар байрлуулна.
2. Нэмэх гэсэн товчин дээр 2 дарж дараах код бичнэ.
    label1.Caption:=IntToStr(StrToInt(Edit1.Text) + StrToInt(Edit2.Text)+StrToInt(Edit3.Text));
3. Хасах гэсэн товчин дээр 2 дарж дараах код бичнэ.
    label6.Caption:=IntToStr(StrToInt(Edit1.Text) - StrToInt(Edit2.Text)-StrToInt(Edit3.Text));
4. Ажиллуулна.


Delphi визуал програмчлалд дараах компонент, контролуудыг өргөн ашигладаг. Үүнд:

*Форм(цонх)-form
*Харилцах цонхнууд-Common dialog boxes
*Label, Timer, Panel, ImageList
*Цэс-TMainMenu, TPopUpMenu
*Товчнууд-Button, BitBtn, Speedbutton, Radiobox, CheckBox
*Edit контролууд- Edit, MaskEdit, Memo, Richedit, Listbox, Combobox
*Toolbar, Coolbar, Statusbar.....г.м
Delphi-ын VCL санд тодорхойлогдсон бэлэн компонентууд байдаг бөгөөд тэдгээрийг ашиглан програмын хэрэглэгчийн интерфейсыг үүсгэдэг. Компонентууд нь олон тооны үзэгдэл (events), шинж чанарууд (properties), функцүүдээс (methods) бүрддэг. Propeties (шинж чанар) нь дэлгэц дээр үзэгдэх объектын өндөр, өнгө, фонт.......гэх мэт бүхий л шинжийг тодорхойлдог.

...Үргэлжлэл

TlistBox компонент: listbox контрол нь өмнө нь өгөгдсөн утгуудаар цэс үүсгэж жагсааж үзүүлдэг. listbox контролыг нь стандарт болон Ownеr-draw гэж ангилдаг.-Стандарт гэдэг нь энгийн listbox юм.-Owner draw гэдэг нь run-time үед түүнийг хэрэглэгчийн интерфейс дээр зурах үеийн үйлдлийг програмчилж болох listbox юм. Listbox контрол нь дараах онцлог шинж чанаруудтай.
Columns: listbox-ын цэсний зүйлүүдийг жагсааж үзүүлэх баганы тоог тодорхойлно.
ExtendedSelect: үүнийг Multiselect шинж чанартай цуг ашигладаг. Хэрэв multiselect нь true, ExtendedSelect нь false үед сонголт хийх бүрд өмнө нь сонгосон зүйлүүд дээр нэмэгдсээр байх болно.
Items: listbox ын цэсний утгуудыг тодорхойлж өгнө.
multiselect: listbox-ын цэснээс нэгээс олон зүйлийг сонго болох эсэхийг тодорхойлж өгнө.
Sorted: Цэсний бичиглэлүүд өсөхөөр эрэмблэгдсэн байх эсэхийг тодорхойлно.
Style: ListBox нь owner-draw эсвэл стандарт байхыг тодорхойлно.
ItemIndex: Бичиглэл дэхь сонгогдсон элементын индексийг тодорхойлно. Эхний элементийн дугаар 0 байна. Хэрэв элемэнт сонгогдоогүй үед -1 байна.
TMaskEdit контрол
MaskEdit нь Edit контролтой төстэй боловч утасны дугаар, огноо, Zip Code зэрэг хэмжээ болон формат нь тодорхой мэдээллийг оруулж засварлах үед хэрэглэнэ. MaskEdit контрол нь Edit контролд байхгүй MaskEdit гэсэн шинж чанартай байдаг. Энэ шинж чанар нь MaskEdit контролд оруулах текст мэдээллийн форматыг тодорхойлж өгнө.
Combobox контрол
Combobox нь edit болон Listbox контролыг агуулсан компонент юм. Combobox компонентийн Combobox контрол нь listbox-той адил OwnerDraw байж болно. Combobox нь listbox-д байхгүй дараах онцлог шинж чанаруудтай байдаг.
Maxlength: Combobox-ын style шинж чанар нь csDropDown эсвэл csSimple утгатай байх үед edit контролд оруулж өгөх max тэмдэгтийн тоо.
Text: Цэснээс сонгосон утгыг илэрхийлнэ.
Style: энэ шинж чанар нь Listbox контролтой ижил үүрэгтэй боловч түүний авах утга өөр байдаг.
DropDownCount: Хамгийн их элементийн тоог тодорхойлно.
Товчтой ажиллах
Delphi-д 3 төрлийн товч байдаг.
1. Стандарт товч (button)
2. Зурагтай товч (BitBtn)
3. Хурдан ажиллагаатай товч (SpeedButton)

Стандарт ба Addisional компонентууд: Standart компонент

Компонент гэдэг нь designtime үед удирдаж, боловсруулах боломжтой визуал объект юм. Компонент бүр нь класстай байдаг бөгөөд класс бүр нь компонент болж чаддаггүй. Жишээ нь: Button компонент нь TButton, Label нь TLabel гм объектууд үүснэ. Компонентыг runtime үед үзэгдэх байдлаар нь визуаль болон визуал бус гэж ангилдаг.
Designtime болон runtime үед аль алинд нь үзэгддэг компонентуудыг визуаль компонент гэж нэрлэдэг. Эдгээр компонентууд нь Delphi програмын хэрэглэгчийн интерфейсийг бүрдүүлж байдаг. Жишээ нь Button, Label, Label, Combobox, Check box гэх мэт. Зөвхөн designtime үед үзэгддэг компонентуудыг визуал бус компонент гэнэ. Жишээ нь Timer, ActionList, MainMenu, Datasource, SaveDialog гэх мэт.