Wednesday, February 15, 2012

Стандарт ба Addisional компонентууд: Standart компонент

Компонент гэдэг нь designtime үед удирдаж, боловсруулах боломжтой визуал объект юм. Компонент бүр нь класстай байдаг бөгөөд класс бүр нь компонент болж чаддаггүй. Жишээ нь: Button компонент нь TButton, Label нь TLabel гм объектууд үүснэ. Компонентыг runtime үед үзэгдэх байдлаар нь визуаль болон визуал бус гэж ангилдаг.
Designtime болон runtime үед аль алинд нь үзэгддэг компонентуудыг визуаль компонент гэж нэрлэдэг. Эдгээр компонентууд нь Delphi програмын хэрэглэгчийн интерфейсийг бүрдүүлж байдаг. Жишээ нь Button, Label, Label, Combobox, Check box гэх мэт. Зөвхөн designtime үед үзэгддэг компонентуудыг визуал бус компонент гэнэ. Жишээ нь Timer, ActionList, MainMenu, Datasource, SaveDialog гэх мэт.


Компонент бүр нь шинж чанарууд(properties), үзэгдлүүд(events), гишүүн функцүүдтэй(methods) байдаг. Тухайн компонентыг сонгож формд байрлуулаад шинж чанарыг нь өөрчилж, үзэгдэл болон функцүүдийг нь ашиглаж програмын дэд хэсгийг бүрдүүлдэг. Компонентыг ашиглах орчноос нь шалтгаалан VCL, CLX гэж ангилдаг.
VCL компонентууд
VCL(Visual Component Library) нь програмчлалд ашиглах бэлэн компонентуудын классаас бүрдсэн сан юм. Эдгээр классууд нь бүгд TObject эх классаас удамшсан байдаг. VCL классуудыг агуулсан модуль (*.pas) файлууд нь Program Files\Delphi7\Source\Vcl директор дотор байрладаг. VCL компонентуудыг зөвхөн Windows үйлдлийн системд ашигладаг.Эдгээр компонентуудыг форм дээр байрлуулахад Т.......класс төрөлтэй объект үүсч байдаг. Жишээ нь Label, Edit компонентуудыг форм дээр байрлуулахад TLabel, TEdit төрөлтэй Label, Edit объектүүд үүснэ. Зарим тохиолдолд компонентыг контрол гэж нэрлэдэг. Контрол гэж нэрлэгдэх компонентууд нь TWinControl классаас удамшсан байдаг. Контролууд нь програмын хэрэглэгчийн интерфейсийг бүрдүүлдэг цонхны удирдлагыг хүлээн авдаг объектууд юм. Жишээ нь Edit, MediaPlayer, Panel, ComboBox, Checkbox, Button, Toolbar (Win32, Win 3.1) г.м

1. MainMenu - Программын үндсэн цэс. Энэ компонент нь шаталсан болон нийлмэл цэсийг үүсгэдэг .
2. PopupMenu - Туслах цэс. Энэ цэс нь хулганы заагч зааж байгаа объектэд хамаарагдах командын хэрэгслийг агуулдаг ба хулганы баруун товчинд дарж гаргана.
3. Label - Энэ компонент нь цонхонд хамаарагдах урт биш бичлэгэнд ашиглагддаг.
4. Edit - Мөр оруулах. Нэг текст мөрийг оруулж гаргахад хэрэглэгддэг.
5. Memo - Олон мөр текстийн редактор. Олон мөр текстийг оруулах ба гаргахад ашиглагдана. Мөн файл дуудаж болно.
6. Button - Командын товчлуур. Энэ командын нэр нь OnClick - д орох ба хэдэн ч талбарт хамааруулан хэрэглэж болно.
7. CheckBox - Харилцан хамааралгүй түлхүүр. Энэ компонентийн Булийн Checked талбар нь үнэн бол энэ сонголтын программыг биелүүлнэ.
8. RadioButton - Сонголтын товчлуур. Нэг бүлэгт эдгээр нь орсон бол зөвхөн нэг нь сонгогдоно.
9. ListBox - Бичлэгийн цуглуулга. Бичлэгүүдийн дарааллыг агуулах ба бичлэгүүдийг мөр мөрөөр нь сонгох боломж олгодог.
10. ComboBox - Шаталсан бичлэгийн цуглуулга .Энэ нь текстийн редактор ба өөрийн бичлэгийн цуглуулгатаа бичлэгүүдээ агуулна.
11. ScrollBar -
12. GroupBox - Тодорхой үүрэг зориулалт бүхий бүлэг командуудыг агуулна.
13. RadioGroup - Бүлэг сонголтын товчлууруудыг дотроо нэгтгэнэ.
14. Panel - Дэлгэцэнд гаргах мэдээллийн суурь дэвсгэрийг бэлтгэнэ.

No comments:

Post a Comment